Монголын хоккейчдын амжилт дагуулсан торгон агшин

Филиппин улсад шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнд Монголын шигшээ баг хоёр хожилтой явна. Тэмцээний үеэр манай залуус хамгийн түрүүнд Сингапурын багийг 5:3-аар илүүрхсэн бол өчигдөр Кувейтийн багийг 11:2-оор буулган авлаа. Тус тэмцээний мэргэн буучийн эхний тавд манай хоккейчин Н.Мишигсүрэн 5 оноотойгоор орсон байна.
Харин хаалгач нарын жагсаалтын хоёрдугаар байрт Г.Баатархүү бичигджээ. Монголын шайбтай хоккейчид өнөөдөр тэмцээн зохион байгуулагч орны багтай тоглох бол маргааш Тайландтай хүч үзэх юм.