Аймгийн нийт нутгаар цасан шуургатай байна. Тодруулбал 12 цагийн байдлаар төөрсөн,цасанд суусан, сураггүй алга болсон гэх 17 дуудлага Онцгой байдлын газар /ОБГ/-т ирээд байна. Эрэн хайх, аврах бүлгийнхэн одоогоор сураггүй болсон есөн хүний гурвыг нь олжээ. Бусад хүмүүсийг үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ. ОБГ-ын аврах бүлгээс мэдээлж буйгаар алга болсон гэх хүмүүсийн тухайд малдаа болон өвөлжөө рүүгээ явах замдаа төөрсөн гэнэ. Алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээний бүх цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоон, сумдад авто машины хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн замд хянатын пост ажиллаж, хотын шууданг түр зогсоогоод байгаа аж.