Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой боллоо. Харин 100 айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 100 айлд байрлах нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчлэхээр болоод буй. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг Зуун айл дахь Гадаад паспортын хэлтэс үзүүлэх аж. Тиймээс гадаад паспорт шинээр захиалж авах иргэд төвийн 6 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвөөр үйлчлүүлэх боломжтой боллоо.