2018-04-05 13:421min03

Сүмогийн дэвжээнд эмэгтэй хүн гарсныг Япон даяар шүүмжиллээ

dewjee

Японы мэргэжлийн сүмогийн жүнгё ёслолын нээлтийн үеэр үг хэлж байсан Майзүрү хотын захирагч дохё (дэвжээ) дээр ухаан алджээ. Нэгэн эмч мэргэжилтэй бүсгүй сандран гүйсээр дохёд гарч хиймэл амьсгал хийсэн бөгөөд өөр гурван ч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр сүмогийн дэвжээнд гарсан байна. Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн хатуу ёс жаягийг зөрчсөн талаар япон даяар шуугиж байна.

Өдгөө 67 настай түүнд үзэгчдийн дундаас Удалгүй микрафоноор дээрх бүсгүйчүүдийг дохёгоос буухыг шаардсан аж. Тэрхүү ухаан алдсан захирагч эмнэлэгт хүргэгдэн ухаан орсон бөгөөд биеийн байдал нь дээрджээ.

https://youtu.be/s0JNJU-anEw