Архангай аймгийн нутгаар энэ сарын 3, 4-нд цас орлоо. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өнөөдөр өглөөний мэдээгээр Хангай, Цахир, Тариат сумын нутгаар цасан бүрхүүлгүй, тэнгэр цэлмэг байна.
Харин бусад сумдын нутгаар 0-8 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Хамгийн их тунадас орсон нь аймгийн төв Эрдэнэбулган суманд 14 см, хунгарласан газраа 20-40 см байна. Урд шөнө нийт нутгаар салхи баруунаас секунтэд 1-14 метр, Тариат, Эрдэнэмандал сумдын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. Өнөөдрийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байна.