Амьсгал хураасан бяцхан охиныг нохой нь амьдруулжээ

Коннектикут мужийн Портленд хотод оршин суух Бруссын гэр бүлийн тэжээвэр нохой бяцхан охиных нь амийг аварчээ. Нэгэн шөнө байнга тайван байдаг Дюк нохой гэрийн эздээ унтаж байх үеэр орон дээр нь үсрэн гарч сандарсан байдалтай хуцжээ. Тэрээр хосуудын хөнжлөөс татан, бяцхан Харперын өрөө рүү дагуулж явахаар оролдсон байна. Гэрийн эзэд ч нохойн ер бусын авирт гайхан, охиныхоо өрөөнд орход бяцхан үр нь унтсан чигтээ амьсгал нь хаагдсан байсан аж.
Айж сандарсан эцэг эх яаралтай түргэн тусламж дуудсанаар эмч нар хүүхдийг сэхээн амьдруулж эхэлсэн байна. Бурхны авралаар, бүх зүйл сайхан өнгөрч, бяцхан Харперыг аварч чаджээ. Хэрэв Дюк байгаагүй бол хүүхэд өдийд амьд байхгүй байж…
,Гэрийн эзэд Дюк нэртэй нохойгоо өмнө нь амьтны асрамжийн газраас өргөн авч буян үйлдэхээр шийдсэн нь хожим хүүхдийнх нь амийг аварна гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз.