Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санал болгосон шинэчлэлийн хүрээнд 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлэн хүүхдүүд гурван настайгаасаа сургуульд сурахаар болж байна. Энэ өөрчлөлт нь тус улсын тийм ч олон хүүхдэд нөлөөлөхгүй гэнэ. Францчуудын хувьд өөрсдийн хүсэлтээр хүүхдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болоод удаж байгаа гэнэ.
Францын Засгийн газраас гаргасан статистик мэдээнээс үзвэл, Э.Макроны өөрчлөлт нь тус улсын хүүхдүүдийн ердөө 2.4 хувьд нь л нөлөөлөх аж. Өмнө нь тус улсад хүүхдүүд зургаан настайгаасаа сургуульд явдаг байсан юм. Харин энэ өөрчлөлт нь ерөнхий боловсролын сургуульд элсэх нас хамгийн доогуур Европын улс болж байна. Дашрамд дурдахад Ирландад хүүхдүүд дөрвөн настайгаас сургуульд ордог бол Кипр, Англи, Мальта, Шотланд ба Уэльс-д таван настайдаа,
Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швейцарь ба Туркэд зургаан настайдаа сургуульд явдаг байна. Харин Болгар Эстони, Финланд, Латви, Литва, Польш, Серби ба Шведэд долоон настайдаа сургуульд ордог аж.