Монголоос ирсэн халаасны хулгайчид Макаод баригджээ

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Манай улсын хоёр иргэн Макао хотод халаасны хулгайн хэргээр баривчлагджээ. Тус хотын цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Энэ тухай Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Цагдаагийн Байгууллага өчигдөр тус хотод сүүлийн үед гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулсан аж.
Халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдсон хоёр монгол иргэний цүнхнээс хоёр ширхэг гар утас илэрсэн бөгөөд хулгайн эд биш гэж мэдүүлжээ. Гэвч гар утасны нууцлалын кодыг мэдэхгүй байсан гэнэ. Харин утасны эзэн эмэгтэй кодоо зөв оруулснаар энэ нь хулгайн хэрэг болох нь илчлэгджээ.
Баривчлагдсан этгээдүүд нь 50 настай Монгол эмэгтэйн тусламжтай хулгай хийдэг байсан нь тогтоогдсон байна. Эдгээр гурван хүнд зохих шийтгэлийг оноохоор бэлдэж байгааг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.