Ц.Даваасүрэн сайд Д.Сугарын нэр төрд халдсан эсэхийг шүүнэ

Төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан гомдлыг барагдуулах шүүх хурал өнөөдөр товлогджээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нэр төрд халдсан үндэслэлээр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал 14:00 цагаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болно.
Хэрэв дахин ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочихгүй бол хурал өрнөж, хэнийх нь буруу зөв гэдгийг тодорхойлно. Өмнө нь хоёрдугаар сард болсон ч Д.Даваасүрэнгийн талаас нэмэлт материал цуглуулах хүсэлтийг тавьснаар хойшлогдсон юм.