Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой өчигдөр тохиож Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхсийн ордонд “Амилагийн жаалууд” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд зочиллоо. Тэд өмнө нь харж байгаагүй том хөлгийг гайхан, барьж үзэж байв.
Энэ хөлөг нь Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн “Союз-39” хэмээх хөлөг байлаа. Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал хүүхдүүдээс “Өнөөдөр /өчигдөр/ ямар өдөр билээ” гэж асуухад “Монгол хүн сансарт анх ниссэн өдөр” хэмээн хариулсан юм.
Харин хэн гэдэг хүн ниссэн бэ гэхэд нэг ч хүүхэд дуугарсангүй. Тиймээс Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал цааш нь “1981 оны гуравдугаар сарын 22-нд Союз-39 хөлгийн ахмадаар В.А.Жанибеков харин Ж.Гүррагчаа туслах сансрын нисэгчээр ниссэн. Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн анхны, Азийн хоёр дахь сансрын нисэгч.
Тэд сансарт долоо хоног, 20:42 цагийг өнгөрүүлэхдээ дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ эргэж ирсэн. Ж.Гүррагчаа сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн” хэмээн тайлбарлаж байхыг хүүхдүүд анхааралтай сонсож байлаа.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхсийн ордонд Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаагийн суусан “Союз-39” хөлөг, өмсөж байсан хувцас, хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлс болон олон улсын нисэгч нарын хэдэн онд, ямар хөлгөөр хэн хэнтэй ниссэн талаарх зураг, мэдээлэл, Орос, Япон, АНУ-ын хөлөг, олон улсын сансрын станцын загварыг дэлгэж тавьсан нь хүүхдүүдийн анхаарлыг татаж байсан юм.
Сансар, од эрхсийн ордон байгуулагдаад дөрвөн жил болоход 50 гаруй мянган хүүхэд ирж үзсэн. Монгол Улс сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байна.
Эх сурвалж:
5 comments
Сэтгуулч тэнэгтэв уу, тайлбарлагч онгиров уу. Монгол 1 л сансарт ниссэн хунтэй. Тэр хун 100 цаг нисэв уу, 100 жил нисэв уу, ялгаа байхгуй.
Ниссэн нь Гүррагчаа, нисээгүй нь Ганхуяг. Ганхуягийн нэрийг нь орос ах нарын хэллэгт тааруулж Ганзориг болгосон юм гэнэ лээ. Яг нисгэх болоход Ганзориг нь сэхээтэн гаралтай, Гүррагчаа нь малчин гаралтай гэдгээр нь тухайн үеийн 2 улсын намын шийдвэрээр сонголтыг хийсэн юм гэж дуулсан юм байна шүү. Яг үнэндээ бол анхны монгол сансарын нисгэгч нь нисдэг, нисдэггүй 2 бор морьтойболдоггүй Бор өвгөн байсан байх магадлалтай
tun chig aztai MGL huu shdee. bid nar ugluu Ganzorigin zuragiig buh gazart naanuu? JUDERDEMEDIIN GURRACHAAGAAGIN zuragig naah uu geed ter ye-n holboo shuudan deer komand bieluulehed belen blaa.
Мөн ч сайхан үе байж дээ
ганзолиг намайг тэр үед хэнч тоохгүй байсан гээд уйлаад бсан