Ниргэсэн хойно хашгирав гэгчээр унаач хүүхдүүдийн алтан амь жил ирэх тусам хохирч үнэгүйдсээр л. Олон арван хүүхэд бэртэж гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа энэ харамсалтай хэрэгт эрх баригчид юу бодож суудаг бол. Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Төгслгөл үгүй энэ асуудалд хүүхдийн эрхийн асуудал үнэгүйдэж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн хавар өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ.
Хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-уудын зүгээс мэдээлэл хийж, Засгийн газарт өвөл, хаврын морин уралдаанд хүүхдүүд оруулахгүй байх эрх зүйн акт гаргаж өгөхийг хүссэн ч одоог хүртэл зөвшөөрөхгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзжээ.
“Дүнжингарав-2017” хурдан морины уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртснээс нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн нэг хүүхэд унаж бэртсэнээсээ болж дөрвөн хуруугаа тайруулсан байдаг. Анхан шатны шүүх хурлаас энэ асуудлыг авч хэлэлцээд даатгалын компаниас 400 мянган төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Мөн Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд энэ сарын 18-нд зохион байгуулсан “Дүнжингарав-2018” уралдаан зохион байгуулагчдыг хариуцлага хүлээхийг шаардаж буй юм.
2 comments
насанд хүрээгүй хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрх, хууль бус хөдөлмөр эрхлүүлэлт, мөлжлөгө, үндсэн хууль зөрчилт, амь эрсдэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бэлтгэх, зэрэг олон нь зүйл байгаадаа морь уралдах нь үндэсний наадмын нэг болов ч насанд хүрэгчдээр унуулаад уралдааны зайг нь ойртуулвал заавал холоос уралдуулах бус, хүүхэдээр унуулах бус,хөдөлмөр эрхлэх хэлбэрийн хувьд ч зохицох биз ээ. хурдны морь унах унаачид жингийн /48-60кг/ норм статистиктэй болгож хууль журманд нь оруулах нь зүйтэй
za harj baigaa biz Mongol ulsiin shuuh mungutei hund ??? mungugui hund 1 gutaliin uneer daatgal gene uu ???? Daatgal ugaasaa luivariin ajil manaidaa