1978 онд Ю.Цэдэнбал удирдагч БНМАУ, ЗХУ хоёр улсын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийн ажил эхлэхэд анх тууз хайчлах ёслолыг хийж байв. Үүнээс хойш тууз хайчлах нь зах замбараагаа алдсан гэхэд хилсдэхгүй. Төрийн албан хаагч, сайд дарга нарын энэ үйлдэл сүүлдээ “дон” болж хувирчээ. Замын уулзваруудыг жаахан өргөсгөөд л тууз хайчилдаг байсан нь тав алхаад ч хүрэхгүй гүүр,  шорон, жорлон, гэрлийн шон гэх мэтийн зүйлст “хүндэтгэл” үзүүлж цагаан бээлий, улаан тууз, сүү хадаг болж сүржигнэдэг болов.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны аравдугаар сарын 5-нд  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд Архангай аймагт ажиллах үеэрээ нэг цонхны үйлчилгээ бүхий Цагдан хорих байрны нээлтэд оролцсон нь олон нийтийн дургүйцлыг хүргэж, шүүмжлэл дагуулсан. Арга ч үгүй биз.

Үйлдвэрт ажиллах орон тоо биш хоригдлуудын тоо нэмэгдэх нь гэсэн шиг маасайтал инээсэн зургийг харсан хэний ч эгдүү хүрнэ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Хатгал суманд жорлон барьчихаад тууз хайчилсан. Тэгвэл саяхан  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг хийх ажлын шав тавих ёслол болжээ. Төсвийн мөнгөөр хийгдэх ёстой жирийн л нэг энэ ажлыг сүр дуулиан болгож ийнхүү сүү дусааж “сүржин” загнасныг бодвол удахгүй тууз хайчлах байх аа.

 

 

 

By updown

4 thoughts on “Жорлонгийн нээлтэд тууз хайчилж, гэрлийн шонд шав тавих ёслол үйлддэг дарга нар”
  1. bur neg yaj taalagdax uu gedeg deer bainga toilgoi ni ajillja baigaa xulgaichuudiig xarxaar yadchixsan xaragdax um daa….
    ter asgaad baigaa suundee ach xolbogdol ugch baigaa zarai baina uu? zugeer l zurgaa yaj ayataixan daruulax uu gedgee l bodson xaragdaj bna. xar shil miltei……

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн