2018-03-22 11:151min03

Боксчин залуу тэмцээндээ ялалт байгуулаад нас баржээ

beelii

Тамирчид тэмцээний үеэр бэртэл гэмтэл авч,түүнийгээ даалгүй хорвоогийн мөнх бусыг үзэх тохиолдол цөөнгүй. Ссаяхан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Ази тивийн хошой аварга, гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүний амь хохирсон золгүй хэрэг гарчээ.

Ховд аймгийн боксчин Т тэмцээндээ ялалт байгуулж  сандал руу яаран очиж, “Багш аа, миний толгой их өвдөж байна” гэж хэлэнгүүтээ ухаан алдсан байна. Энэ нь тэр хүүгийн хэлсэн сүүлчийн үг байв. Улмаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ухаан алдсан хүүд яаралтай арга хэмжээ авч, сэхээний тасагтаа 5-6 цаг эмчилгээ хийсэн аж. Ингээд нийслэлд авчирч Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн ч найм хоноод нас баржээ.

Энэ бол боксын тэмцээний үеэр хүн нас барсан анхны тохиолдол биш. Хоёр сарын өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн хүү рингэнд хүчтэй цохилтоос ухаан алдаж, гурав хоноод эмнэлэгийн орон дээр нас барсан билээ. Иймэрхүү харамсалтай явдал ар араасаа болж байхад Монголын боксын холбоо, салбар хариуцсан яам тодорхой тайлбар өгөхгүй байгаа нь харамсалтай.

3 сэтгэгдэлтэй

  • Иргэн

    2018-03-22 12:04 at 12:04

    Харамсалтай юм болжээ. Сайн төрлөө түргэн олох болтугай. Ум ма ни бад ми хум . . . .

    Хариулах

  • irgen,

    2018-03-22 16:12 at 16:12

    dendyy haramsaltai baina, gehdee emch nar shuud onosh ni todorhoi umiig emchilj , avarch chadaagui muu baina, hairan zaluus

    Хариулах

  • Zochin

    2018-03-22 19:35 at 19:35

    Tarhi nugasnii gemtel avsan baikh, oligtoi emchlehgui, emnelegt ochson hionoo uhne gedeg tsever emch nariin hariutslaga muu baisantai holbootoi.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй