Фэйсбүүк орчинд байр үнэгүй өгнө гэсэн зар мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Sunshine Village Хотхон хороололд 3 давхарт, урагшаа харсан 2, зүүн тийш 1 цонхтой 2018 онд ашиглалтанд орсон, хүн амьдарч байгаагүй маш цэвэрхэн 58.6 мкв талбайтай 2 өрөө байрны хонжвортой уралдаан зарлаж байна гэх зэргээр гэнэн фэйсбүүкчдийн итгэл үнэмшилд тулгуурлан ашиг хонжоо хайгчид лайк шэйр цуглуулдаг байна.
Уралдаанд оролцохын тулд ердөө л фэйж хуудас болон энэ постыг лайк дарж, шэйр хийх, гурван хүнийг миншион хийснээр та азтан болох боломжтой гэх заранд хууртахгүй байхыг цагдаа нар анхааруулав. Мөн Sunshine Village хотхоны зүгээс дээрх зар мэдээллийг худал гэсэн албан ёсны мэдэгдэл гаргажээ.