Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр олон улсын нэр хүндтэй Ройтерс агентлагаас гаргасан мэдээлэлд тайлбар хийв. Түүнтэй холбоотой мэдээлэл нь Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбоотой учраас мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэнээ илэрхийллээ.
Тэрбээр “Мөнгө угаасан байж магадгүй гэж үзээд царцаасан данс бизнесмэний данс. Тэр данснаас миний данс руу мөнгө ороод гарсан. Одоогийн байдлаар мөнгөн дүнд шилжүүлэхээр 10 сая ам.доллар байгаа. 2013 онд тэрэнд таны мөнгө хэд байгаа вэ гэдгийг асуусан. Миний мөнгө сая гаруй ам.доллар байсан. Би тэрнийг л хэлсэн. Бусад нь зээл байсан. Жил хүрэхгүй хугацаанд эргэлдээд л гарсан. Хямралын үед татсан. 2013 онд ажлаа өгөөд тэр данснуудаа бүгдийг нь хаасан. Одоо надад ямар ч данс байхгүй. Үүнийг АТГ-аас шалгаж байна. Би тэр бизнесмэнтэй холбоогүй, монгол нэр хүндтэй бизнесмэн учраас Фэйж фонд ажиллуулах зорилгоор санал тавьсан” гэв. Харин АН-ын удирдлагууд намын гишүүнээс хөөсөн зүйлд үнэн мөнийг нь тогтоож, шүүхээс шийдвэр гараагүй байхад ийм шийдвэр гаргасан нь “далимдуулсан” хэрэг болсон гэдгийг онцлов.
3 comments
Энэ Монголд төрийн байгууллагыг, үүний дотор АТГ-г аргалж, түүгээр хамгаалуулж ирсэн. Түүнийгээ л хийх гэж байна. Чи гадаадын байгууллагыг аргалж дөнгөнө гэж бодвол эндүүрэл за. Монголын ард түмний өмнөөс ирээдүй гэж байхгүй юм шиг ярьж, хуурч ирсэн. Одоо энэ асуудлыг монголчууд анхаарлаасаа бүү салга. Гэрээ 1 м.2 нь 10 мянган долларын үнэтэй чулуугаар доторлосон гэсэн. Үгүй юм бол гэрийнхээ ханыг ард түмэнд үзүүл дээ.
баярцогт зайл цаашаа монгол чамаар дутахгүй шүү
авилгатай тэмцэх газар гэж бас хахуулийн үүр болсон зүгээрийг хийх хүмүүсийг тэжээсэн балай газар нэг байнаа. ер ямарваа асуудлыг шалгахад ямар ч зөрчилгүй гээд байж байж нэг шийдвэр гаргадаг байгууллага байна шүү дээ. Энэ байгууллага байгаад хэрэг байгаа юм уу. Монгол улсын хууль хяналтын байгууллагууд нь бүгд өөрсдөө авилга хахуул авдаг болохоор ямар ч хэрэг хийсэн улс төрийн мөнгөтэй хүмүүс цэвэрхэн үлдээд байна. Муу ядарсан ард түмэнг бол 10 мянган төгрөг банкинд төлөөгүйн төлөө шоронд ялладаг шүү дээ. Энэ байдал нүдэнд ил харагдаад байнаа, Одоо монголын ард түмэн энэ бүх авилгачидыг хууль хяналт нь шударгаар гаргаж ирэхгүй бол иргэний дайн зарлах хэрэгтэй.