БНХАУ-ын 62 хотод энэ сарын байдлаар шинэ орон сууцны үнэ өссөн дүнтэй гарсан байна. Харин хоёрдугаар сард тус улсын 56 хотод орон сууцны үнэ өсөж байжээ. Энэхүү үзүүлэлтийг жилийн өмнөхтэй харьцуулбал БНХАУ-д шинэ орон сууцны худалдан авалт жилийн өмнөөс 18 хувиар нэмэгджээ.

БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөхийн салбарт бий болсон үнийн хөөсрөлийг хязгаарлах зорилгоор бодлогын арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа аж. Үүнээс хамаарч үнийн өсөлт саарч байгааг шинжээчид тайлбарлажээ. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн төсөл боловсруулж байгаагаа зарласан байна. Мөн орон сууцны зээлийг бууруулах бодлогод анхаарснаар орон сууцны борлуулалт цаашид саарах төлөвтэй гэж үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн “Fang Holdings”-ийн шинжээчид онцоллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн