2018-03-21 14:471min03

С.Баярцогт: Надад данс байхгүй. Үнэн мөнийг нь АТГ тогтооно гэж итгэж байна

ATG

Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр олон улсын нэр хүндтэй Ройтерс агентлагаас гаргасан мэдээлэлд тайлбар хийв. Түүнтэй холбоотой мэдээлэл нь Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбоотой учраас  мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэнээ илэрхийллээ.

Тэрбээр “Мөнгө угаасан байж магадгүй гэж үзээд царцаасан данс бизнесмэний данс. Тэр данснаас миний данс руу мөнгө ороод гарсан. Одоогийн байдлаар мөнгөн дүнд шилжүүлэхээр 10 сая ам.доллар байгаа. 2013 онд тэрэнд таны мөнгө хэд байгаа вэ гэдгийг асуусан. Миний мөнгө сая гаруй ам.доллар байсан. Би тэрнийг л хэлсэн. Бусад нь зээл байсан. Жил хүрэхгүй хугацаанд эргэлдээд л гарсан. Хямралын үед татсан. 2013 онд ажлаа өгөөд тэр данснуудаа бүгдийг нь хаасан. Одоо надад ямар ч данс байхгүй. Үүнийг АТГ-аас шалгаж байна. Би тэр бизнесмэнтэй холбоогүй, монгол нэр хүндтэй бизнесмэн учраас Фэйж фонд ажиллуулах зорилгоор санал тавьсан” гэв. Харин АН-ын удирдлагууд намын гишүүнээс хөөсөн зүйлд үнэн мөнийг нь тогтоож, шүүхээс шийдвэр гараагүй байхад ийм шийдвэр гаргасан нь “далимдуулсан” хэрэг болсон гэдгийг онцлов.