Олон нийтийн хамгийн идэвхтэй сүлжээ болох “Facebook”-н хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан гэх үндэслэлээр хувьцаа өнгөрсөн даваа гаригт огцом унаж, компанийн үнэлгээ $37 орчим тэрбум төгрөгөөр буурчээ. 2016 оны Трампын сонгуулийн кампанит ажилд тусалсан мэдээллийн дүн шинжилгээний ‘Cambridge Analytica’ компани Facebook-н 50 сая орчим хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч, сонгуульд ашигласан болохыг хэвлэлийнхэн нийтэлсэн байна.
Энэхүү мэдээлэл гарснаар Facebook-н хувьцаа $37 тэрбумаар унасан нь ойрын дөрвөн жил тохиогоогүй хамгийн том хувьцааны уналт болж байна.‘Cambridge Analytica’-н маргаанаас үүдэн зарим ажиглагчид Facebook-г илүү хатуу дүрэмтэй болгох хэрэгтэй гэж шаардаж байгаа ба зарим хэрэглэгчид Facebook ашиглахгүй гэдгээ ч илэрхийлээд байгаа юм. Мөн Facebook хэрэглэгчдийнхээ итгэлийг эргэн олж авахын тулд нууцлалын систем, мэдээллийн сангийн хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй гэж олон нийт үзэж байна.