Нийслэлийн нийтийн тээврийн газраас нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан автомашины жолооч нарын зургийг гар утасны камер ашиглан баримтжуулж, бэлэн бус торгууль явуулж эхэлжээ. Тухайлбал тус газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхэлдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй газар дээр нь шийдэж байна.
Байцаагчид зөрчлийг илрүүлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү албан тоотоор хандсан тохиолдолд тухайн иргэн рүү бэлэн бус торгууль явуулах юм. Гэтэл иргэд байцаагч нарыг мэргэжлийн бус камер ашиглаж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.
2 comments
зөвхөн энхтайваны өргөн чөлөө бишээ. 3,4-р хороолол, амарсанаагийн гудамж, өргөө, дүүхээ төв,гандан, саппораг бас шалгах хэрэгтэй. тэнд маш их зөрчил гардаг
zogsooliin asuudlaa shiidhiin orond toriin ner barisan hulgaich deeremchdiig bii bolgoj bn. bas boloogvi edgeer modnii ard nuugdsan hulgaichdiig ard tvmnii tatvariin mongoor tsalinjuuldag. ingej toriin ajil hiihgviee!!! en hulgaich arga chin asuudliig shiidehgvi.Ene zorchil arilahgvi.Hvnii erhend haldaj.hvniig nuutsaar tagnan turshij bgaa eruugiin gemt hereg bishvvv.