Шулуухан зантай Дээгий нөхрөө магтаж монгол эрчүүдээ юунд “голов”

2018-03-20 14:55
deegii

Үлэмжийн чанар” дууг анх хийлээр тоглож, Монголын урлагийн ертөнцөд хөл тавьсан бүсгүйчүүдийн нэг нь  хийлч Дээгий. Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли гэх австрали эрийн цайг чанах болсон тэрбээр бодсоноо нуудаггүй шулуухан зантай нэгэн.  Монгол эрчүүдээ хүндэлдэггүй юу эсвэл үнэхээр зиндаанд нь тохирдоггүй юу хэвлэлээр нэг бус удаа эрчүүдийнхээ тухай жаахан “муулчихдаг” Дээгий маань саяхан нөхрөө бусдад “гайхуулжээ”.

Ч.Дэлгэрцэцэгийн хэлсэнээр бол  сонгодог урлагийн фанат нөхөр Марк Бейли нь сая долларгүй ч сая доллартай юм шиг сэтгэдэг нэгэн гэнэ. Энэ тухай тэрбээр “Нэг ийм Англи үг бий. Сая доллартай биш ч гэсэн сая доллартай юм шиг амьдрах тэр ухааныг эзэмшсэн хүн. Надад тэр нь маш их таалагддаг. Аливаа зүйл дээр тийм күүл байдаг. Татганаад байдаг зан байдаг ш дээ, манай Монголчуудын. Гэтэл Марк хямдхан юм авах тийм их мөнгөтэй хүн биш гэж ярьдаг. Юманд хоёр удаа мөнгө зарцуулах хүн биш гэж. Аливаа юмыг нэг л худалдаж ав, гэхдээ хамгийн сайныг нь гэсэн зарчимтай. Ийш тийшээ явахдаа хамгийн сайхныг нь л үзэх ёстой. Бид хоёрын хамгийн том кайф бол аялал. Марк Монгол ёс заншил, Монгол гэх зүйлийг маш эрхэмлэдэг. Цаанаасаа бүр үнэхээр дуртай байхгүй юу” гэжээ.

Өмнө нь ч бас нөхрийнхөө тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа магтаад авсан. Ингэхдээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна гээд Марк Бейли шиг нь гадаад хүн үнэхээр соёлтой эмэгтэй хүнийг хүндэлдэг зэргээр ярьсан нь олны дургүйцлыг хүргээд авсан.