Д.Трамп В.Путинд баяр хүргэх бодолгүй байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путинд баяр хүргэх бодолгүй байжээ. Энэ тухай тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Хоган Гидли мэдэгдсэн байна.
В.Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд дэлхийн олон орны удирдагч баяр хүргэсэн юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Беларуь, Азербайжан, Армен, Болив, Унгар, Венесуэль, Герман, Египт, Итали, Лаос, Казахстан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан, Куба, Молдав, Серби, Туркменистан зэрэг улс баяр хүргээд байгаа юм.