Увс аймагт мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал энэ сарын 8-ны өдөр Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч мөнгөн ус цүнхэлж ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгааг мэдсэн эцэг, эхчүүд цагдаад мэдэгдсэн байна. Аймгийн Онцгой комисс энэхүү асуудлаар гуравдугаар сарын 9-нд хуралдан тус ангийг битүүмжилж, цэвэрлэгээний 27 материалыг устгалд оруулжээ.
Өмнө нь өнгөрсөн сарын 5-ны өдөр Увс аймаг дахь Гранд зочид буудлаас, хоёрдугаар сарын 23-нд Галданбошгот хорооллын 17-р байранд мөнгөн ус илэрснийг тогтоон хоёрдугаар сарын 27-ны өдөр Онцгой комисс хуралдаж шинжээчийг дуудаж, арга хэмжээ авч ажилласан байна.Тэрээр онцгой байдлын газраас мөнгөн усыг саармагжуулах цэвэрлэх, ариутгал, агааржуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.