Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг явуулж буй ажлын хэсгийг татан буулгажээ. Найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаанд ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүнтэй шинэ эрэн хайх баг томилогдсон байна.
Охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш таван сарын хугацаанд эрлийн ажиллагааг тасралтгүй явуулж байгаа юм. Эрлийн ажиллагааг Замын-Үүд суманд явуулж байна. Одоогоор ямар нэгэн баттай мэдээлэл, сураг гараагүй байгаа аж.