Сүүлийн үед авто машины эд анги тэр дундаа том оврын машины аккумлятор, приүс авто машины зөөлөн яндан хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа приүс автомашиныг 17-23 насны залуус бүлэглэн хулгайлах болжээ.
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 17-23 насны зургаан залуу бүлэглэн 150 гаруй аккумлятор хулгайлж, үүнийгээ зургаан түүхийн эдийн цэгт зарж борлуулдаг байсныг цагдаа нар илрүүлэн саатуулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас “Хоёрдогч түүхий эд авах цэг” –т хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.