МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сандуй “Э.Бат-Үүл нар манай нам нийслэлд засаг барьж байх үед эхлүүлсэн “Гудамж” төсөл, дөрвөн замын уулзваруудыг өргөжүүлж шинэчлэх зэрэг төслийг үргэлжлүүлсэн болохоос биш тэдэнд нэг ч шинэ төсөл байгаагүй. “Нарны гүүр”-ийг ч бидний үед барьж эхлээд дуусгасан боловч 2012 оны есдүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-үүлийн хийсэн бүтээн байгуулалт болсон түүхтэй” гэж ярилцлага өгсөн байдаг. Түүний дараа 2016 оны есдүгээр сард болсон нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын талаар хэлэлцжээ. Энэ үеэр Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “Хашаа байшингаа байраар солихыг зөвшөөрч, газраа чөлөөлсөн 615 айл түрээсийн байранд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй болж, гудамжинд гарчихаад байна” гэж мэдээлсэн байх юм.
Уг нь хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц барихаа амлаж байсан ч 2012-2016 онд ихэнх барилга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас шалтгаалан зогсонги байдалд орж, амины орон сууц бүхий хороолол нэг ч баригдаагүй аж. Дээрх хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх боловч үр дүн нь үзэгдэж харагдахгүй, зарцуулалт нь тодорхой бус байгааг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шүүмжилж байжээ.
Үүнд Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай ч нэр холбогдоод авсан. Тухайлбал, Б.Чулуудайн “Гранд лайн” компани “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрийн дор 11 тэрбумын гэрээ хийж, тал хувийг нь бэлнээр гаргуулж авсан талаар төслийн тайланд дурдаж, шүүх цагдаагаар явж байсан билээ. АН засаг барьж байх үед ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан Улсын баатар, ардчиллын лидер Э.Бат-Үүл өнөөдөр намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооноос хасагдаж, арга ядахдаа өөрийн бужигнуулж орхисон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг “туг”-аа болгож, тэнд амьдарч буй жирийн иргэдийг турхирч, жагсаал цуглаан зохион байгуулсан болж явна. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг л энэ байх. Өөрийнх нь хийж чадаагүй, магадгүй хүсээгүй ажлыг бусад нь давуу гүйцэтгэж байгаад атаархаж, “хор найруулах” ч сайн улс төрчийн үйлдэл биш дээ.
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
3 comments
Жинхэнэ хорлон сүйтгэгч, хайран Мөнгө,үхэж хэвтсэн Салга.Хүүхдийнх нь нэг муу дуу бичлэг хийдэг байсан компани тийм том барилгын тендэр авч баигаа нь ;1-т тендэрийн шаардлага хангахгүй компанид өгч хууль зөрчсөн,2-т баахан айлуудыг залилж залилан хийсэн, 3-тБаахан мөнгөулсаас цохисон,4-т ногоон, уут,шээдэг гүүр, их дэлгүүрийн урд пантон гээд баахан мөнгө идсэн, тэдгээр ньбүгд ажилладаггүй, дээр нь Их алт гээд алтны орд дээрэмдсэн, бас зөндөө олон ордтой,хүмүүст түрээслүүлдэг.Бас энэ их хөдөөнийхний нүүдлийг энэ салга бий болгосон,ер нь бол зайлуулсан нь маш зөв.
ардчилал ярьж улсын өмчийг хувьдаа завшсан баахан ардчилагч нэртэй хулгайч, луйварчдын идсэн хөрөнгийг хурааж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ямар юмны улсын баатар? Эх орныг минь, ард иргэд биднийг эх нутагтаа гадны боол болгосонд нь шагнаж урамшуулаагүй юм бол??? Бараг хүний нутагт нь очиход нутагтаа байгаагаас илүү хүн гэж авч үзнэ шүү!!!! Бодит байдал ийм л байна.
ЭНЭ С.БАТБОЛД, СУНДУЙ НАР ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ? ХОТ ХОГОН ДЭЭР ДАРАГДЛАА Ш ТЭЙ. муусайн юмнуудыг зайлуулбал таарна.