2018-03-14 15:121min019

Гадны тэнүүлчид Монголд гуйлга гуйж мөнгөждөг болжээ

33193525aa139c2685e181

Саяхан Монголд ганцаараа аялсан Анне Вествордз гэгч Герман хүүхэн цахим блогтоо монголчууд яг амьтан шиг аймшигтай хүмүүс, 12-60 насны эрчүүд нь түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх зэргээр гэж бичиж, Монголыг дэлхийд гутаажээ. Гэвч энэ хүүхэн өөрөө зүгээргүй явсан, монголчуудыг янз бүрийн юманд уруу татсан байж магадгүй сураг дуулдаж байна. Ямартай ч, Монголд аялж буй гадны үүргэвчтэй жуулчид манай улсад орлого оруулахгүй хэрнээ дэлхий даяар монголчуудын нэр хүндийг гутаадаг болоод байгаа нь үнэн юм. Тэгвэл, иргэд фэйсбүүк хуудсаараа гадаадын тэнүүлч жуулчид Монголд иргээд гуйлга гуйж мөнгөждөг болсон талаар ингэж мэдээллээ.

Миний мэдэхийн лав сүүлийн 3 жил хүүхдийн 100, их дэлгүүр гэх мэт хүн ам олноор холхих гудмуудад гуйлга гуйж байгаа Африк гаралтай (байх) эмэгтэй. Тиймэрхүү газруудаар л өндөр цалинтнууд, эсвэл харьцангуй амьдрал сайтай хүмүүс явдаг байх гээд амташчихсан юм шигээ.. Ардчилсан нийгэмд юу дуртайгаа хийж болно хүний эрх гэж бодож болох ч Монголчуудын өрөвч, дайламтгай, сайхан сэтгэл дээр арай л удаан тоглоод байна уу даа. Анх намайг 2015 оны зун Их дэлгүүрийн баруунтаа алхаад явж байтал зогсоож нэг монголоор бичсэн цаас харуулан мөнгө гуйсан, уучлаарай байхгүй гэтэл 2000, бүр 1000 ч байхгүй гэжүүдээ, кредит карт байна уу АТМ.ээс аваад өгөөч гэхэд нь би нэлээн гайхсан ч би орчуулагч хийдэг танд туслаад өгье гэх гэтэл цааш эргэн “ажлаа” үргэлжлүүлж гарав. Тэгтэл ойролцоо явж байсан нэг эгч над дээр ирэн харин надаас бас асуулаа би олон улсын байгууллагад ажилладаг, энэ хүнд туслая гээд өнөө эмэгтэй дээр буцаж очин бид танд туслая, элчин сайдын яамтай чинь холбоод өгье биднийг дагаад яв ингэж биш хялбар аргаар нутагтаа буцахад чинь туслая гэхэд эрс татгалзаж бараг эндээс холдоод өг ухааны..тэгээд үргэлжлүүлэн хүн бүрийг зогсоон өнөө бичгээ үзүүлж гарав. Бид ч гайхан холдоцгоов. Хэдхээн секундэд олон хүнтэй ярьчихдаг авъяаслаг эмэгтэй дээ. Ойролцоо нь гангатай дэр зардаг ах өө наадах чинь өнөөдөр бараг 300 тнр хийсэн байхөө, хүмүүс инээгээл 20т 10т аягүй их өгч харагдсан гэв. Би нийт 4 дайралдаад сүүлийн тохиолдолд тэсэлгүй зургий нь дарчлаа. Энэ эмэгтэйг өрөвдөж, хууртагдах хэрэггүй л гэж хэлмээр байна