Ц.Цогзолмаа сайдын нөхөр төсвийн 365 сая төгрөгөөр машин худалдаж авчээ

Төрийн түшээ болсон даруйдаа л найз нөхөд, хамаатан садан, хань ижилээ томоохон алба, газрын даргаар шургуулчихсан хатагтай нар хэд хэд бий. Тухайлбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрчим хүчний хөгжлийн төвийн захиралаар нөхрөө тавьсан байх жишээтэй. Харин хамаг л арга чаргаа баран байж даргын суудалд суулгаад өгч байхад хайрт харчууд нь хань ижилийнхээ чихийг халууцуулаад байдаг нь тоогүй.
Саяхан л гэхэд сайд эхнэрийнх нь хуурамч тамга, тэмдэг, халаа, сэлгээний дуулиан намжаагүй байтал Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан байх юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төсвийн 360 сая төгрөгөөр бүрэн тоноглолтой “ЛЕКСУС-570” машин авч унасан гэх асуудал саяхан мандсан болоод ч тэр үү, хүмүүс иймэрхүү мэдээлэлд тун “харшилтай” хандаж байгаа энэ цаг үед мань хүн ч хэсэгтээ л хэл амны байх болох байх даа.
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав Ч.Саранжав 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулжээ. Үүний дагуу JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium, JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байна.