2016 оны сонгуульд нэр дэвшиж, Монголын ард түмэнд өөрийгөө зөвхөн дуучин байгаад зогсохгүй, ямархуу “дайчин эмэгтэй” гэдгээ харуулсан Нара буюу М.Нарантуяа 2020 оны сонгуульд “даагаа нэхнэ” гэдгээ хэлэв. Тэрбээр өмнөх сонгуульд өрсөлдсөн ч олонхийн саналыг авч чадаагүй юм.
Тэрбээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө” гэдгээ хэлсэн. Магадгүй дуучины гараанаас УИХ-ын суудалд тухлах хүртлээ гандан буураагүй С.Жавхлан ахаасаа үлгэр дууриалал авсан бололтой. Дуучин Нара маань ирэх 2020 оны сонгуульд гишүүн болох эсэх нь ард түмний сонголтоос шалтгаална. Сонирхуулхад дуучин Нара өмнөх сонгуульд 50 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд өр ширээ төлж дуусаагүй гэдгээ нуусангүй.
5 comments
Дайчин хүүхэн шүү
nadaas av l daa bi ogno shuu
bi bol hezee ch ene hnd snal gohgui
Эрдэмтэд өөртөө байгаа бүхнийгээ шинжлэх ухааны нээлтэнд зориулсан байдаг, тэр нь ч үр дүнгээ өгч хүн төрөлхтөн тэдний буянгаар сайхан амьдарч байна. Харин нь өөрсдөө бол нэг их сайхан амьдарч байгаагүй. Харин улс төрчид бол эсрэг, өөрсдөө сайхан амьдрахын төлөө л тэмцдэг улс. ж нь: Манай эба, тэр тусмаа улс төрч хүүхнүүдийг би ойлгодоггүй
иймэрхүү өрөвдмөөр хүмүүс их байх юм дахиад л өрөнд орохгүй юу мөнгө зээлж байгаа нь гэж бас өрөвдөлтэй ийм хүн ялна гэж яаж бодож чадваа харин чадна гэж зориглож байгаа муйхар зоригийг үнэлж байна гэхдээ савандаа байх хэрэгтэй дээ заа за над ямар хамаа байна золиг гэж