Шүлхий өвчин жилийн дотор 11 аймагт тархжээ

Монголчууд шүлхий өвчинийг хазаарлаж дийлэхгүйд хүрлээ. Анх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд малын гоц халдварт өвчин өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-нд бүртгэдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 11 аймгийн 27 суманд энэ өвчний 30 голомт илрээд байна.
Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шүлхийн голомттой байгаа аймгуудад ажиллаж, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх 4-р зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж байна.