Дуучин Нара сонгуульд зарцуулсан өрнөөсөө салаагүй явна

2016 оны сонгуульд нэр дэвшиж, Монголын ард түмэнд өөрийгөө зөвхөн дуучин байгаад зогсохгүй, ямархуу “дайчин эмэгтэй” гэдгээ харуулсан Нара буюу М.Нарантуяа 2020 оны сонгуульд “даагаа нэхнэ” гэдгээ хэлэв. Тэрбээр өмнөх сонгуульд өрсөлдсөн ч олонхийн саналыг авч чадаагүй юм.
Тэрбээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө” гэдгээ хэлсэн. Магадгүй дуучины гараанаас УИХ-ын суудалд тухлах хүртлээ гандан буураагүй С.Жавхлан ахаасаа үлгэр дууриалал авсан бололтой. Дуучин Нара маань ирэх 2020 оны сонгуульд гишүүн болох эсэх нь ард түмний сонголтоос шалтгаална. Сонирхуулхад дуучин Нара өмнөх сонгуульд 50 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд өр ширээ төлж дуусаагүй гэдгээ нуусангүй.