Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт хийжээ. Нийт 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байснийг илрүүлж, 112 бүсгүйг эрүүл мэндийн үзлэгт оруулжээ. Тэдний 67 хувь нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон бөгөөд 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нь заг хүйтэн, 9 хувь нь трихомониаз илэрсэн байна.
Ийм хэргийг саун, массаж, караоке, баар, гудамж талбайд үйлдэж байгааг цагдаагийнхан илрүүлдэг. Гэтэл хэд хоноод л өнөөх газар нь хэвийн ажиллаж байх. Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн оны дөрөв, зургаа, арваннэгдүгээр сард шат дараатайгаар нэгдсэн шалгалт хийж, саун, массаж нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлж байсан 31 газрын хууль бус үйл ажиллагааг зогсоон, 29-т нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг хил давуулан худалдсан зургаа буюу нийт 150 хохирогч, 51 холбогдогчтой 45 хэргийг илрүүлэн ажилласан аж. Гэвч дээрх хэргийг бүгдийг нь Зөрчлийн тухай хуулиар шийдэж, хэрэгсэхгүй болгосон байна. Мөн цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байсныг Зөрчлийн тухай хуулиар баривчилгааг болиол торгох арга хэмжээ авдаг болсон зэрэг нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах ажил үр дүнгүй болгож байгааг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч хэлж байв.
2 comments
одоо энэ асуудалыг нэг мөр цэгцлэх хэрэгтэй, нэг бол тэр улаан дэнлүүний гудамжийн нээ, үгүй бол эрс хатуу арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй. болохгүй бол төрийн дээд хэмжээнд ярьж зөв шийдэл олох хэрэгтэй. олон жил нэг нь илрүүлж нөгөөн баригдаж муур хулгана болж тоголлоо шдээ
Хүн төрлөхтөн үүссэн цагаас л байсан энэ ажил мэргэжлийг устгана ч гэж байхгүй байхаа. харин хяналттай цэгцтэй болгох нь юу байдаг юм бол гэхээс