2018-03-07 12:251min03

Ц.Алдармаа хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөв

Aldarmaa

“Шинэ үе” продакшинаар жүжигчний гараагаа эхлүүлсэн Ц.Алдармаа хэсэгтээ л олны нүднээс холуур нам гүмхэн байсан. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн  “Маш нууц II” буюу “Байтаг богд”  киноны Буянхишиг хэмээх бүсгүйн дүрийг чадварлаг бүтээснээр нь үзэгчид андахгүй. Т Энэхүү  киногоор дамжуулан жүжигчин Ц.Алдармаа уран бүтээлдээ эргэн ороод байна. Буянхишиг гэх торгууд эмэгтэйн дүрийг чадвралаг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлийн  утсыг ёстой л хөндөөд авлаа гэхэд буруудахгүй болов уу.

Хошин шогийн тайзнаас дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээх болсон залуу жүжигчин Ц.Алдармаа энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа ” Уран бүтээлээсээ холуур байх их хэцүү байлаа. Кинонд тоглох санал ирж байгаа. Уран бүтээлдээ эргэн орсондоо баяртай байна. Залуу хүн учраас миний хувьд ажиллаж хөдөлмөрлөх ёстой гэж үздэг” гэсэн юм.