Ардчилсан намын дотоод сонгууль ирэх сарын 2-нд орон даяар болно. Сонгуульд бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авсан байгаа. Тус намаас яг одоо буюу (2017.03.23)-нд 11:00 цагт намын төв байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар дотоод сонгууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.