Мэдээллийн технологиийн хурд, цахим ертөнцийн эрэн үед ухаалаг утас, компьютер бидний нэг хэсэг болсон. Сүүлийн үед зарим компьютер ухаалаг утас автоматоор цагийн тохиргоо хийдэг. Энэ жил зуны цагийн тоололд шилжихгүй болсноор цагийг буруу тоолох нь их хор уршигтай. Наад зах нь банкны гүйлгээ гэх мэт маш чухал бүртгэлийн мэдээллүүдийн цаг зөрж, алдаа гарч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан интернетийн сүлжээ, комьпютерийн системийн цагийг хэрхэн тохируулах зааврыг хүргэж байна.
Та компьютерийнхээ цаг дээр дарж Change date and time settings… дээр дарж орно уу!
Change time zone товч дээр дарж орно уу!
Та Automatically adjust clock for Daylight Saving Time дээрх чагтыг авснаар
таны компьютерийн цаг автоматаар өөрчлөгдөхгүй болно.
Дээрх зурган дээрх бичиг гарч ирснээр таны компьютерийн цаг өөрчлөгдөхгүйг та харж болно.
Мөн та гар утсан дээрх цагийнхаа Automatic date and time тохиргоог 03 дугаар сарын 25-ны өдөр идэвхигүй болгосноор цагийн зөрүү гарахгүй байх болно.
Шинэ горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг олон улсын DST болон Микрософт корпорациасWINDOWS TIME PACKAGE-ийн шинэчлэлтийг хийж байна.
СХЗГ-ын Цаг давтамжийн лаборатори
ХЭРЭВ ТА ӨӨРИЙН КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМИЙН ЦАГИЙГ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ АВТОМАТААР ШИЛЖҮҮЛЭХ ГОРИМД ТОХИРУУЛСАН БОЛ “WINDOWS TIME PACKAGE” ШИНЭЧЛЭЛИЙГ БЭЛЭН БОЛТОЛ ТҮР ХҮЛЭЭНЭ ҮҮ. Эх сурвалжийг эндээс үзнэ үү!