Олон улсын балетын тэмцээнд Б.Анхзул хүрэл медаль хүртлээ

2017-03-23 12:351min0
010101

“Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул хүрэл медалийн эзэн боллоо. Энэ сарын 20-22-ны өдөр Токио хотноо Олон улсын балетын уралдаан амжилттай зохион байгуулагдав.

“The World Ballet Trial” нэртэй энэ тэмцээнд Б.Анхзул насныхаа ангилалд  Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын 36 балетчинтай өрсөлдөж ур чадвар, авьяас билгээрээ шилдэгт шалгарлаа.Балетчин охины дасгалжуулагчаар Н.Энхтуяа болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажилласан байна.

Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарсан юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй