ЦЕГ-аас өнөөдөр хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 61 настай манаачыг 30 гаруй удаа хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгаж байгаа гэв. Хэргийн газарт  Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид нар хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлснээр тус тоотод оршин суудаг талийгаач Б-гийн амь насыг хөнөөсөн хэргээ нуун далдлахын тулд гэмт этгээд нь талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан аж.

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн