АНУ-ын иргэн 72 настай Роберт Бигелоу сансарт хөвдөг зочид буудал нээхээр төлөвлөжээ. 2021 онд зочид буудлын үүрэг гүйцэтгэх B330-1, B330-2 гэсэн хоёр модуль бүзхий сансрыг хөлгийг хөөргөх юм байна. Тус бүр нь 17 метрийн урттай байх модулийг олон улсын сансрын станцтай холбох гэнэ. Энэхүү зочид буудлаар үйлчлүүлэгчид 10 сая ам.доллараас дээш төлбөр төлөх урьдчилсан тооцоо гарчээ. Хэрэв бизнес нь амжилттай болбол үйлчлүүлэгчдийн зардлыг бууруулах гэнэ.