Нэгэн ээжийн хийсэн шинжлэх ухааны туршилт дэлхий дахинаа дуулиан тарьж байна. Тэрбээр хөхний сүү, хүүхдийн тэжээл сүүний бактеритай тэмцэх чадварыг харьцуулан үзжээ.
Жессика Уилсон өөрөө биологийн факультетэд суралцдаг бөгөөд ой 5 сартай хүүтэй. Тэрбээр саяхан хөхний сүү, хүүхдийн тэжээл сүүний ялгааг мэдэхийн тулд туршилт хийжээ. Баруун талын шилтэй нь тэжээл, зүүн талынх нь хөхний сүү дусаасан хэсэг. Гэтэл тэжээл нь бактерийг огт арилгаагүй байхад эхийн сүү гадны биет болох бактеритай хэрхэн тэмцэж, арилгасныг харуулж байна.
Жессикагийн энэхүү пост 12 мянга гаруй лайк авч, хэдэн мянган хүн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Үнэхээр эхийн сүү юугаар ч орлуулшгүй агуу байгаа биз?