Жүжигчин Т.Бархүүгийн гэргийдээ барьсан Валентины бэлэг

Жүжигчин Т.Бархүү хайртай хань И.Одончимэгтээ “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Гэгээн хайрын баяр Валентины өдрийн өвөрмөц мэндчилгээ хүргэжээ.
Тэрбээр ээжүүд, охидтойгоо авахуулсан гэр бүлийн зургаа тавьж, хөгжилтэй тайлбар хийсэн байна.
“Энэ зурганд 4 ээж, 4 охин, 3 зээ охин, 2 ач охин, 3 эмээ бий… Бас 1 хүү, 1 хүргэн, 1 аав, 1 нөхөр, 1 паап, 1 өвөө бий… Би ч олуулаа юм байна өө. Хайртай ханьдаа “ХАЙРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ” Одноодоо хайртай шүү. Бүгдэд нь Аз Жаргал Хүсье !!!” гэжээ.
Үнэхээр ч Т.Бархүү баярын энэ өдөр өөрийгөө хэчнээн “мэргэжилтэй” гэдгээ мэдэрсэн бололтой. Түүний хувьд сайн жүжигчнээс гадна сайн хүү, хүргэн, аав, хань, өвөө гэдэг нь нүднээ ил харагддаг.