Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж буй олон улсын дээд хэмжээний уулзалтаар төрийн удирдлагын хамгийн шилдэг, үр бүтээлтэй ажилласан хүнийг тодруулжээ.
Шагналыг Индонезийн Сангийн сайд Шри Мульяни Индравати хүрсэн байна. Ялагч эмэгтй АНЭУ-ын Ерөнхий сайд, Шадар сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашидаас бэлгэдлийн цомоо авсан байна. “Та ард түмэндээ хэрхэн үйлчлэхийн үлгэр жишээ болж чадлаа” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Индравати сайдаар ажиллахдаа авлигатай тууштай тэмцэж, улс орондоо мэргэжлийн, ил тод Засгийн газар байгуулсан гэнэ.
Индравати 2016 онд Сангийн яамыг тэргүүлмэгцээ улсын өрийг багасгах арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүний шинэчлэлийн ачаар ядуурал эрс багасч, хүн амын амьжиргааны түвшин сайжирчээ. Мөн гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлж, Зүүн Өмнөд Азийн бүсдээ эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн сайн үзүүлэлт гарахад нөлөөлжээ. 2016 онд Индравати сайд “Forbes”-оос гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 38 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
1 comment
яасан мундаг юм бэ болгоё бүтээх сэтгэл байвал манай 3 сая хүнийг олигтой амьдруулах боломж байгаадаа даанч сэтгэл алга хэн өөртөө ашигтай байлгах вэ л гэх юм үр ашиггүй баахан зээл авад хуваагаад авчих эсвэл улсын үйлдвэрээ барицаанд тавчихна арай л байх юм