Өлгийтэй хүүхдээ хогийн саванд хаячихаад явсан эхийг цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна. А гэх 22 настай эмэгтэй нь өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, ЭНЭМҮТ-ийн хажууд хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэгт тус дүүргийн эгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тухайн өдөрийн 15:00 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж байгааг мэдсэн иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар эхийг нь эрэн сурвалжилжээ. Одоогоор нярай эсэн мэнд байгаа бөгөөд ЭНЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.