Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2011-2016 он хүртэлх зургаан жилийн хугацаанд нийт 38.5 сая рублийн орлого олжээ. Түүний орлогын мэдүүлгийг Сонгуулийн төв комисс нийтэлсэн байна. Ерөнхийлөгчийн орлогын гол эх үүсвэр нь цалин, банкинд хийсэн хуримтлал, цэргийн тэтгэвэр байсан гэнэ.

Путин 2012 оны сонгуулиас өмнө дөрвөн жилийн хугацаанд 17.7 сая рублийн орлоготой гэж мэдүүлж байсан юм. Түүнчлэн Путины мэдэгдсэнээр тэрбээр Санкт-Петербургт 77 м.кв талбайтай нэг байртай, тус хотод 18 м.кв талбай бүхий нэг гарааштай гэнэ. Өмнөх сонгуульд тэр Подмосковьед 1500 м.кв газартай, Санкт-Петербургт 77.7 м.кв талбай бүхий байртай, мөн 12 м.кв талбайтай гарааштай гэж мэдүүлж байсан юм. Түүний үнэт цаас өөрчлөгдөөгүй байна.

Тэрбээр “Санкт-Петербург” банкинд 230 хувьцаатай гэж байлаа. Харин машины тухайд 1960-аад оны хоёр ГАЗ М21, 2009 оны ВАЗ 2121, “Скиф” чиргүүлтэй гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн