Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудалд Цэц маргаан үүсгэсэнгүй

2018-02-02 10:07
inner

УИХ-ын гишүүн Б.Наранхүүд холбогдох асуудлыг Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэхгүй гэж шийджээ. Түүнийг УИХ-ын чуулганд суудаггүй ажлаа тасалдаг байдал нь “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэсэг хуульч үзээд, мэдээлэл хүргүүлээд байсан юм. Харин Дундговьчуудын итгэлийг тултал нь ашиглаж яваа Б.Наранхүү гишүүн тайлбар өгөхдөө ““УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэсэн юм. Угтаа бол ард түмний төлөөлөл болж энэ хүндтэй бас хариуцлагатай албыг хашиж яваа эрхэм гишүүн ингэж хариулахаасаа “ичих” нүүртэй баймаар.