Вуди Аллены кино дуулианаас болж дэлгэцэнд гарахгүй

2018-01-30 07:481min0
Untitled-2

Америкийн найруулагч Вуди Аллены шинэ кино түүний өргөмөл охин Дилан Фэрроугийн гаргасан дуулианаас болж дэлгэцэнд гарахгүй нь бололтой. “Нью-Йоркийн бороотой өдөр” кино ийнхүү олны хүртээл болж чадахааргүй байдалд оржээ.

Сүүлийн үед бэлгийн дарамт учруулахын эсрэг #MeToo хөдөлгөөний идэвх нэмэгдсэнээр Аллены түүхийг сонирхох нь эрс өссөн байна. Уг нь домогт найруулагчийн шинэ киноны дистрибьютерээр Amazon компани ажиллаж байсан юм.

Зарим мэдээллээс үзэхэд Аллентай жүжигчид хамтран ажиллахаас татгалзах болсон гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй