Италийн Виченц хотын цагдаагийн газар шуудан зөөгчийн гэрээс 573 кг жинтэй захидал илрүүллээ. Шууданч зөөгч эдгээр захидлыг хаягаар нь хүргэж өгөхийн оронд найман жилийн турш хурааж хуримтлуулжээ.

Хамгийн анх экологийн төвийн сайн дурынхан Италийн шуудангийн тэмдэг бүхий 25 ширхэг шар хайрцгийг хэрэггүй зүйл хэмээх хүлээн авчээ. Гэтэл 56 настай шуудан зөөгчийн гараашаас явуулаагүй захидлууд илрэх нь тэр. Илгээмж дотор банкны нэхэмжлэх, зар сурталчилгаа, лавлагаа, данс, түүнчлэн худалдааны зүйл байжээ. Харин хувийн захидлууд байсангүй.

Цагдаа нар олсон бүх зүйлийг хууль ёсны эзэмшигчдэд нь хэдий хугацаа нь хожимдсон ч гэлээ хүргэхээр болсон гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн