Украины “Правый сектор” гэх үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл энэ сарын 13-ны өдөр Киев хот дахь Оросын “Сбербанк России” банкны төв оффисыг “Азов”, битүүмжлэн хаажээ. Тус банк Украины төсөвт жилд 67 сая ам.долларын татвар төлдөг, хоёр мянга орчим украин иргэнийг ажлын байраар хангадаг томоохон банк юм байна.
Банкны удирдлагууд банкны хаалга, цонхыг бетонон блокоор хааж, бэлэн мөнгөний машин дээр оросын эсрэг уриа лоозон нааж эсэргүүцлээ илэрхийлсэн бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсч, цагдаа, хүчний байгууллагад цөөнгүй удаа хандсан ч хариу өгөөгүй юм байна. Тиймээс тэд Украины Ерөнхийлөгч П.Порошенкод хандсан гэнэ.
Украйнд ОХУ-ын хэд хэдэн банк үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ сарын 7-нд Одесса хот дахь Оросын “Альфа” банк мөн л үндсэрхэг үзэлтнүүдийн халдлагад өртсөн байна. Халдагчид харилцагчдыг тус банкнаас мөнгөө татан авахыг уриалан, банкны цонх хаалга руу чулуу шидэн үйл ажиллагаанд нь саад учруулсан байна.