Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш буюу энэ сарын 21-25-ны өдрүүдэд Монголын баруун хязгаарын нутгуудад томилолтоор ажиллах юм. Тиймээс өнөөдөр Засгийн газар хуралдаж байгаа юм байна. Одоогоор хурлаар хэлэлцэж буй асуудал тодорхойгүй байгаа юм. Ж.Эрдэнэбат Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, Казак түмний Наурызын баярт оролцох юм байна.