“Nokia” компанийн ерөнхий захирал Ражив Сури хорт хавдрыг бий болохоос хэдэн сарын өмнө урьдчилж илрүүлдэг бугуйвч зохион бүтээх шинэ төслийн ажилдаа орсон тухайгаа ярилаа. Энэ талаар тэрбээр Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлсэн байна.
“Био маркерын тусламжтайгаар хорт хавдрыг бий болохоос нь хэдэн сарын өмнө урьдчилж илрүүлж болно гэж бид бодож байгаа” хэмээн хэлжээ. Үүнээс гадна уг бугуйвч нь цусан дахь холестерин, сахар, сүүний хүчлийн түвшинг хэмжих чадвартай.
Суригийн тэмдэглэснээр тэрбээр анагаах ухааны ирээдүйг авч явахад эвтэйхэн сканнер ашигладаг болох, 5G холбоо, теле анагаах ухаан зэргээр төсөөлдөг гэжээ. 5G холбоо гарснаар мэдээлэл солилцоход саад үүсэхгүй тул алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэх гэнэ.
“Чикагогийн нэг эмч роботод ашиглан Тайваньд хэн нэгэнд мэс засал хийж байна гээд төсөөлөөд үз дээ” хэмээн Ражив Сури мэдэгджээ.