Казахстаны “Astana Taxi” “Дулаан аялал” хэмээх нийгэмд чиглэсэн аян өрнүүлжээ. Энэ хүрээнд жавар тачигнасан ид хүйтэнд зорчигчдыг үнэгүй тээвэрлэх 11 автомашин гаргасан байна. Энэ аян 24-25-нд үргэлжилж буй бөгөөд өглөөний 08 цагаас оройн 19 цаг хүртэл үргэлжилж буй гэнэ. Юуны өмнө тэд өндөр настан болон хүүхдүүдтэй зорчигчдын захиалгыг биелүүлж байна.
Дээрх санаачилгыг Казахстаны нийслэлийн автомашин эзэмшигч ч дэмжиж, хотын иргэдээ үнэ төлбөргүй хүссэн газарт нь хүргэж өгдөг болжээ. Түүнчлэн хотын нэгэн эмийн сан үйлчлүүлэгчдээ халуун цайгаар дайлж байгаа бол “Aстана LRT” компани хүйтэнд төмөр замын вокзал, олон улсын нисэх онгоцны буудлын хооронд үнэ төлбөргүй машинаа байрлуулахыг зөвшөөрчээ.
Казахстанд ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаа бөгөөд цасан шуурга, хүчтэй салхитай байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Тиймээс сургуулиудыг хааж, хүүхдүүдийг амраажээ.
1 comment
uhaantai humuus oor yumaa