Моод гэдэг бүсгүйчүүд шиг олон ааштай зүйл. Хэдхэн сарын өмнө трэнд байсан зүйл өнөөдөр загварлаг харагдахаа больж, хүмүүсийн хөх инээдийг хүргэх жишээтэй. Харин 2018 онд дараах зүйлс моодноос бүрмөсөн гарна.
Тод, өтгөн хөмсөг
Моод хөөдөг олон бүсгүйн дурладаг тод, зузаан хөмсөг моодноос гарна. Харин байгалиараа, өөрийнхөөрөө байх нь моодонд орно.
Үсээ дээш боох
Үсээ орой дээрээ боох нь ч моод биш болжээ. Одоо доор самнаж боох нь илүү тохиромжтой.
Гялалздаггүй уруулын будаг
Ихэнх эмэгтэйчүүд мат буюу гялалздаггүй уруулын будгийн өнгөө зөв сонгож чаддаггүй. Үүнээс болж царай нь хиймэл, хэтэрхий хөгшин мэт харагддаг билээ. Тэгвэл одоо ямар өнгө сонгох вэ гэж санаа зовох шаардлагагүй боллоо. Энэ жил гялалзаж, гялтганадаг уруулын будаг дахин тренд болж байна.
Нүүрний будгийн доорх суурь
Контур, бейкинг зэргийг хэрэглэх шаардлагагүй боллоо. Харин нүүрний өөрийн төрөлх өнгө, хэлбэрийг сэргээж, илүү өөрийнхөөрөө байх нь тохиромжтой.
Нарийн ороосон үс засалт
Үсээ цэгцтэй ороож задгайлах нь яг л силикон түрхчихсэн мэт харагддаг. Харин шинээр илүү энгийн, хөнгөн, бага зэрэг замбараагүй мэт үс засалт моодонд орж байна.
Тод өнгийн үс
Ногоон, цэнхэр, ягаанаар үсээ сорлуулах, будуулах нь загварлаг охидод сонирхолгүй зүйл болжээ. Харин өөрийнх нь унаган өнгө эргэн ирж байна.
Энэ жилийн моодыг дагах бодсоноос ч амархан байгаа биз. Хамгийн гол нь өмнө нь тренд байсан зүйлийг хэрэглэхгүй байхад л та загварлаг харагдана гэсэн үг.